Жагсаалт үүсгэх
Заримдаа мэдээллийг жагсаалт хэлбэрээр
гаргах шаардлага тулгардаг. Жагсаалт тоогоор дугаарлагдан эрэмбэлэгдсэн байж
болно. Эсвэл дугаарлагдаагүй байж болно.
Тоогоор дугаарлагдсан жагсаалт үүсгэхийн тулд эхлээд <ol> гэсэн битүү таагийг бичих хэрэгтэй. Дараа нь энэ тааг дотроо
<li> гэсэн задгай таагийг оруулж, ардаас нь
эрэмбэлэх элементээ бичиж өгнө. Хэрэв N тооны
элементийг эрэмбэлэх бол N
удаа <li> таагийг оруулна. Ж.нь:
<body>
Хамгийн их ашиг
олсон бүх цаг үеийн 10 шилдэг кино:
<ol>
<li>Титаник (Titanic)
<li>Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь (The Lord of the Rings: The
Return of the King)
<li>Карибын тэнгисийн дээрэмчид: Өөд болоочийн авдар (Pirates of the
Caribbean: Dead Man's Chest)
<li>Харанхуйн хөлөг баатар (The Dark Knight)
<li>Харри Поттэр ба шидэт чулуу (Harry Potter and the Sorcerer's
Stone)
<li>Карибын тэнгисийн дээрэмчид: Ертөнцийн хязгаарт ((Pirates of the
Caribbean: At World's' End)
<li>Харри Поттэр ба Феникс шувуу (Harry Potter and the Order of the
Phoenix)
<li>Бөгжний эзэн: Хос цамхаг (The Lord of the Rings: The Two Towers)
<li>Оддын дайн - 1: Далд заналхийлэл (Star Wars: Episode I - The
Phantom Menace)
<li>Шрек 2 (Shrek 2)
</ol>
</body>
Дугааргүй жагсаалт үүсгэхийн тулд эхлээд <ul> гэсэн битүү таагийг бичих хэрэгтэй. Дараа нь энэ тааг дотроо <li>
гэсэн задгай таагийг оруулж, ардаас нь жагсаалтын элементээ бичиж өгнө. Хэрэв N тооны элементийг
жагсаах бол N удаа <li> таагийг
оруулна. Ж.нь:
<body>
Хамгийн их ашиг
олсон бүх цаг үеийн 10 шилдэг кино:
<ul>
<li>Титаник (Titanic)
<li>Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь (The Lord of the Rings: The
Return of the King)
<li>Карибын тэнгисийн дээрэмчид: Өөд болоочийн авдар (Pirates of the
Caribbean: Dead Man's Chest)
<li>Харанхуйн хөлөг баатар (The Dark Knight)
<li>Харри Поттэр ба шидэт чулуу (Harry Potter and the Sorcerer's
Stone)
<li>Карибын тэнгисийн дээрэмчид: Ертөнцийн хязгаарт ((Pirates of the
Caribbean: At World's' End)
<li>Харри Поттэр ба Феникс шувуу (Harry Potter and the Order of the
Phoenix)
<li>Бөгжний эзэн: Хос цамхаг (The Lord of the Rings: The Two Towers)
<li>Оддын дайн - 1: Далд заналхийлэл (Star Wars: Episode I - The
Phantom Menace)
<li>Шрек 2 (Shrek 2)
</ul>
</body>
Нэг жагсаалт дотор өөр нэг жагсаалт орсон байж
болно. Тухайлбал:
<body>
<ol>
<li>Монгол:
<ul>
<li>Улаанбаатар
<li>Хөвсгөл
<li>Говь
<li>Үлэг гүрвэл
<li>Наадам
</ul>
<li>Хятад:
<ul>
<li>Бээжин
<li>Цагаан хэрэм
<li>Хайнань
<li>Зуны олимп 2008
</ul>
<li>Орос:
<ul>
<li>Москва
<li>Санкт-Петербург
<li>Байгаль нуур
<li>Сибирь
<li>Путин
</ul>
</ol>
</body>