Энэ удаагийн лабораторийн ажлаар дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.
Сэдэв: CD- cover design буюу CD нүүрний загвар гаргах.
CD- cover design буюу CD нүүрний загвар гаргахдаа хэмжээсийг зөв тохируулж өгөх нь чухал. CD- ний диаметрийн хэмжээ 12см байдаг ба голын тойрог нь 3-4,3 см байна. СD-ний ковер буюу нүүрний загварыг гаргаад CD дээрээ шууд хэвлэж болдог бөгөөд сүүлийн үеийн өнгөт принтерүүд CD Cover хэвлэгчтэй байдаг болсон.
Эсвэл CD нүүр хэвлэх зориулалтын наалттай цаас байдаг. Энэ цаасыг ашиглаад хэвлэчихээд CD -н дээрээ наасан ч болдог. Энэ нь хүнээс ажиллагаа шаардана. Үрчийлгэлгүй тэгш наах, зөрүүлэхгүй байх гээд ажил ихтэй.
Гүйцэтгэх даалгавар:
CD cover буюу нүүрний дизайны жишээ загварыг харуулсан.
Хүүхэд бүр 3ш CD cover design хийнэ.
Нийт оноо: 1 загвар нь 3 оноо. Нийт хэдэн загвар гаргаснаараа оноогоо авна.