- Гар утас, таблет, компьютер гээд хувийн төхөөрөмжиндөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх. Ингэж хамгаалаагүй орхих нь өнөө үед гэрээ цоожлоогүй орхисноос ялгаагүй.
- Нэрээ Google Alert-д бүртгүүл. Таны тухай онлайн ертөнцөд юу яригдаж байгааг хянах хамгийн энгийн арга. http://www.google.com/alerts хаягт нэвтэрч өөрийн нэр, нэрний хувилбаруудаа хашилттайгаар оруул. Ингээд та өөрийнхөө тухай мэдээллээс хоцрохгүй боллоо.
- Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер хэрэглэж байгаа бол дууссаныхаа дараа заавал хэрэглэж байсан үйлчилгээнээсээ Sign out хийж байх хэрэгтэй. Үүнийг мартаж орхивол өөр нэгэн таны мэдээлэлд нэвтрэх эрх нээлттэй үлдэнэ.
- Ямар нэг үйлчилгээний газрын ажилтан таны имэйл, утасны дугаар, гэрийн хаяг зэрэг мэдээллийг асуувал аль болох өгөхгүй байх хэрэгтэй.
- Компьютерээ кодолж байх. Ингээгүй тохиолдолд таны компьютерын хард дискнээс өөр нэгэн этгээд мэдээлэл хулгайлах боломжтой болно. Mac ашигладаг бол Settings рүүгээ ороод “Security and Privacy” дотроос FileVault-ыг нь On болгох хэрэгтэй. PC хэрэглэдэг бол Bitlocker ашиглах хэрэгтэй.
- Gmail account дээрээ 2 давхар шалгах тохиргоо хийх. Хэрвээ таны Gmail box руу урьд нь нэвтэрч байгаагүй шинэ компьютер эсвэл төхөөрөмжнөөс ороход пассворд асуухаас гадна таны гар утас руу давхар нэвтрэх код явуулдаг. Ингэж 2 давхар хамгаалалт хийснээр өөр хүн таны Gmail рүү нэвтрэхээс сэргийлнэ.
- Аахар шаахар зүйлсийн төлбөрийг бэлнээр хийх хэрэгтэй. Кардаар хийхэд заавал мэдээлэл үлдэх тул таньд дараа түвэг учруулах эсэхээ тооцоорой.
- Facebook-ынхаа тохиргоог “Friends only” болгосон нь дээр. Энэ тохиргоо Public байх хэрэггүй. Custom гэж байвал өөр ямар сүлжээтэй Share хийснээ шалгачих хэрэгтэй.
- Броузерынхаа түүх, cookie зэргийг тогтмол устгаж байх. Тохиргоон дээр нь автоматаар устгаж байхаар тохируулбал бүр сайн. Тэр түүхийг тань ашиглан таны үйлдэл бүрийг мөрдөх боломж бий болно.
- IP хаягаа нууцлах. Таны интернэтэд үлдээсэн мөр тань IP хаягаар хаа сайгүй хадгалагдаж байгаа. Тиймээс жинхэнэ IP хаягаа нуухын тулд TOR программ суулгах эсвэл Browser based хэрэглээнд бол HideMyAss.com ашиглах хэрэгтэй.
Friday, November 15, 2013
Өөрөө өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангацгаая
Сүүлийн үед интернэт, гар утас хөгжихийн хэрээр таны хувийн мэдээлэл
алдагдах, буруугаар ашиглагдах магадлал улам бүр өсч байгаа билээ.
Тиймээс санаж явахад илүүдэхгүй 10 зөвлөмжийг хүргэж байна.
Subscribe to:
Posts (Atom)