Thursday, September 25, 2014

"Вектор График дизайн" Хичээлийн лаборатори №4

"Вектор график дизайн" хичээлийн лабораторийн ажлаар Corel Draw X6 програм дээр дараах цэцэгийг зурна уу.

Лабораторийн ажлын зорилго: Interactive transperancy -ийг ашиглан илүү амьд харагдах цэцэг зурах.  Interactive transperancy -ийг дизайнд ашиглаж сурах

Үнэлгээ: 5 оноо

Thursday, September 18, 2014

"Вектор график дизайн" хичээлийн лаборатори № 2

"Вектор график дизайн" хичээлийн лабораторийн ажлаар Corel Draw X6 програм дээр дараах цэцэгүүдийг зурах.

Лабораторийн ажлын зорилго:
Вектор зураг зурах дадал эзэмших. Зурсан цэцэгээ вектор график дизайнд чимэглэлээр ашиглах.


Зурсан цэцэгээ Ангийнхаа фейсбүүк группт оруулж хэдэн цэцэг, хэрхэн зурнаараа оноогоо тооцуулна.
1ш цэцэг =<1 хүртэл оноо авна. 

Monday, September 8, 2014

Microsoft Word програмын даалгавар №1


Microsoft Word програм дээр гүйцэтгэх даалгавар №1

  1.  Documents хавтас дотор [Оюутны нэр_анги] нэртэй хавтас үүсгэнэ.
  2.  Microsoft Word програмыг эхлүүлж [Оюутны нэр_анги_dasgal1] нэртэй баримтын файл үүсгэж хадгалана.
  3. Баримтын хуудсанд дараах тохиргоог хийнэ.
Цаасны хэмжээ:                                А4 
Цаасны дээд, доод талаас:                 2 см
Баруун талаас:                                    1.5 см
Зүүн талаас:                                        3 см тус тус зайтай.
Гарчигийн загвар:                              Heading 2
Үндсэн бичвэрийн үсгийн хэмжээ: 12
Үндсэн бичвэрийн үсгийн загвар:    Normal
Мөр хоорондын зай:                         1,5
Үсгийн фонт:                                     Times New Roman байхаар тус тус тохируулна. 


     4. 1-р лекцийн хичээлийн агуулгыг дэлгэрүүлсэн танин мэдэхүйн ач холбогдолтой болон    
         шинжлэх ухааны үндэслэл бүхий нэг хуудас мэдээллийг гарын зөв байрлалаар шивж 
         оруулна уу. Мэдээллийн эх сурвалжийг дурдсан байна.

          5.    Бичвэрийн дугаарлалтыг шатласан байдлаар хийсэн, тусгай тэмдэглэгээ бүхий бичвэр 
               оруулсан байна.
          6.    Зэрэг, индекс байдлаар бичвэрийг хэлбэржүүлж бичсэн байна.
          7.    Даалгавараа хийж гүйцэтгэсний дараа баримтын файлын нэрийг өөрчлөн [Оюутны  
               нэр_анги_dasgal1а] болгож өмнөх хавтсандаа хадгалах.





Thursday, September 4, 2014

Шинээр элссэн оюутнуудын сургалт

Шинээр элссэн нийт 1-р түвшний оюутнуудын дунд ЕЭТ-ээс зохион байгуулж байгаа "Шинэ оюутны сургалт" 2014 оны 9-р сарын 5-ны  14.50 цагаас 305, 306 тоот танхимуудад болох тул бүх 1-р түвшний оюутнууд заавал хамрагдана уу.

Жич: 1-1,2,3,4,5 ангийнхан 306 тоотод
          1-6,7,8,9 ангийнхан 305 тоотод



Wednesday, September 3, 2014

МТҮ хичээлийн онооны бүтэц

Мэдээллийн технологийн үндэс хичээл нь 2013-2014 оны хичээлийн жилийн намрын улиралд Лекц -8 удаа, Семинар -32 удаа тус тус орно.

Оюутныг дүгнэх 100 онооны бүтэц дараах байдалтай байна.
Үүнд:
Ирц - 10 оноо /лекц+семинар/
Идэвх - 20 оноо /семинар дээр хийсэн дасгал даалгавар/
Явцын шалгалт - 20 оноо /2 удаа/
Бие даалт - 20 оноо /2 удаа/
Улирлын шалгалт - 30 оноо

Бие даалтын удирдамж, гүйцэтгэх хугацаа, хамгаалуулах огноо болон явцын шалгалтын хуваарийг батлагдсаны дараа нийтлэх болно.

Жич: Бие даалт болон явцын шалгалтыг товлосон хуваарийн дагуу шалгуулж байхыг хүсье. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд нөхөн шалгалт авах, бие даалт хамгаалуулах боломжгүй.

Мэдээллийн технологийн үндэс хичээлийн танилцуулга




“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС

Хичээлийн индекс: ITE101
Хичээлийн ангилал: Ерөнхий суурь
Хичээлийн багц цаг: 3 (1/2/0/0)
Судлах улирал: намар

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
Энэ хичээллийн зорилго нь мэдээллийн технологи, мэдээллийн систем, мэдээлэл холбооны
технологийн талаарх суурь мэдлэгийг олгон, компьютерийн техник хангамжтай ажиллах болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун,
нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно.
Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн
бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн
зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна.
Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн
гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.
Текстэн мэдээллийг боловсруулах програм хангамжийн хүрээнд; бичиг баримт боловсруулахад тавигдах шаардлагууд, бусад хэрэглэгч болон програмтай мэдээлэл хамтран эзэмших, бичвэрийг хэвжүүлэх, хүснэгт, индекс, ишлэл зүүлт, гарчиг, хавчуурга, бичиг баримтын дээд ба доод хэсгийн мэдээлэл, хуудас болон бүлгийн хуваалт, баримтын нууцлал ба хамгаалалт хийх чадвартай болно.
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамжийн хүрээнд; хүснэгтэн мэдээлэл
боловсруулалтын үндэс, өгөгдлийг шүүх, эрэмблэх, нүдэнд буй өгөгдлийг шалгах, өгөгдлийг
импортлох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх болон удирдах, өргөн хэрэглэгддэг томьёонууд
ашиглах, хаягийн тухай ойлголт, график боловсруулалт хийх, өгөгдөл цуглуулах болон хамтран эзэмших, өгөгдлийг хамгаалалт хийх чадвартай болно.
Илтгэл болон танилцуулга бэлтгэх програм хангамжийн хүрээнд; мультмедиа танилцуулгын
үндэс, танилцуулга үүсгэх хэрэгцээ шаардлага, үзүүлэн болон танилцуулгыг хэвжүүлэх, бэлэн
загвар ба агуулга ашиглах, гадаад объект холбох, дуу авиа, аудио видео болон хөдөлгөөн хийх, үзүүлэнгийн тоглох хугацаа болон шилжилтийг тодорхойлох, тэмдэглэл хөтлөх болон гарын авлага үүсгэх, тусгай танилцуулга үүсгэх, бусадтай хамтарч танилцуулга дээр ажиллах
чадвартай болно.
Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг
дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.
Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай
ажиллах чадвартай болно.
Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод
сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт
ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох
чадвартай болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР
Оюутан урьд өмнө бие дааж болон дунд сургуульд судалж эзэмшсэн компьютерийн суурь
мэдлэгээ бататган, ахисан түвшинд хүргэх, цаашид мэргэжлийн хичээлүүд үзэхэд бэрхшээлгүй болгох, хоцрогдолтой оюутнуудын хоцрогдолыг арилгах.
Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Үүнд:
  • ·         Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх
·         ойлголтой болно.
  • ·         Компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанарыг танин мэднэ.
  • ·         Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх  мэдлэг эзэмшинэ.
  • ·         Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн
·         эзэмшсэн байна.
  • ·         Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм
·         хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага
·         бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.
  • ·         Хэрэглээний програмуудтай ажиллах чадварыг эзэмшинэ..
  • ·         Тоон зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.
  • ·         Өгөгдлийн сангийн үндсэн ойлголтой болж мэдээллийн баазтай ажиллах чадвартай
·         болно.
  • ·         Интернет, веб хуудас хийх суурь мэдлэгийг эзэмшинэ
  • ·         Интернэтэд чөлөөтэй ажиллаж бүх төрлийн мэдээлэл солилцоог гүйцэтгэх, шаардлагатай
·         мэдээлэл хайх чадварыг эзэмшинэ.
  • ·         Телехолбоо, компьютерийн сүлжээний ойлголтой болно.