Wednesday, November 19, 2014

Лаборатори №12 CD- cover design буюу CD нүүрний загвар гаргах

Энэ удаагийн лабораторийн ажлаар дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.

Сэдэв: CD- cover design буюу CD нүүрний загвар гаргах.


CD- cover design буюу CD нүүрний загвар гаргахдаа хэмжээсийг зөв тохируулж өгөх нь чухал. CD- ний диаметрийн хэмжээ 12см байдаг ба голын тойрог нь 3-4,3 см байна.  СD-ний ковер буюу нүүрний загварыг гаргаад CD дээрээ шууд хэвлэж болдог бөгөөд сүүлийн үеийн өнгөт принтерүүд CD Cover хэвлэгчтэй байдаг болсон.
Эсвэл CD нүүр хэвлэх зориулалтын наалттай цаас байдаг. Энэ цаасыг ашиглаад хэвлэчихээд CD -н дээрээ наасан ч болдог. Энэ нь хүнээс ажиллагаа шаардана. Үрчийлгэлгүй тэгш наах, зөрүүлэхгүй байх  гээд ажил ихтэй.

Гүйцэтгэх даалгавар:
CD cover буюу нүүрний дизайны жишээ загварыг харуулсан.
Хүүхэд бүр 3ш CD cover design хийнэ.
Нийт оноо: 1 загвар нь 3 оноо. Нийт хэдэн  загвар гаргаснаараа оноогоо авна.


Tuesday, November 18, 2014

After Effect-ийн хичээл №1

№1 After Effect-ийн Анхны хичээл. -Энэ линк нь дээр дарж видео хичээлээ үзнэ үү.
№2  Гэрлийн эффект өгөх хичээл  - Энэ линк нь дээр дарж Гэрлийн эффект өгөх видео хичээлээ үзнэ үү.

Thursday, November 6, 2014

Adobe After Effects програмын хичээл

 График дизайны -3-ынханд: Доорх линк дээр дарж ороод хичээлээ үзээрэй. Дараагийн 4 дэх өдөр хичээлдээ ирэхдээ лекцээ тэмдэглэж аваад, програмынхаа ажлын цонхнууд болон хэрэгслийн мөрийн багажнуудын үүргийг мэдсэн байх хэрэгтэй. Хичээлд ирэхдээ дэвтэрээ авч ирнэ.
Link дээр дарж ороод  Start дээр дарж хичээлээ үзнэ. Овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар Харьцуулж үзэх програмынхаа нэрийг бичээд NEXT  дарна.
Adobe After Effects програм - Энд дарж үзнэ үү.

"Вектор график дизайн" Лаб №10

Энэ удаагийн лабораторийн ажлаар дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.

Сэдэв: Дүрс тунгалагжуулах, нэвт гэрэлтүүлэх багажуудыг дизайнд ашиглах.

Гүйцэтгэх даалгавар:
Бараа материал бусад зүйлсийн шошгоны загвар гаргах. Жишээ зургийг орууллаа.

Нийт оноо: 1 шошго1 оноо. Нийт хэдэн шошгоны загвар гаргаснаараа оноогоо авна.




Sunday, November 2, 2014

"Вектор график дизайн" Лаб №9

Энэ удаагийн лабораторийн ажлаар дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.

Сэдэв: Дүрс тунгалагжуулах, нэвт гэрэлтүүлэх багажуудыг дизайнд ашиглах.

Гүйцэтгэх даалгавар:
1. Halloween Icon-ний дизайн гаргах. Доор өгөгдсөн Icon-уудаас зурна уу.


Нийт оноо: 1 icon 1 оноо. Нийт хэдэн icon зурснаараа оногоо авна.



Дээрх зурагт Halloween Icon-уудыг харуулав.


Дээрх зурагт Halloween -ий мэндчилгээ хуудас болон орчин бүрдүүлсэн зураг харуулав.