Wednesday, June 5, 2013

Вэб дизайн


Вэб дизайн гэж юу вэ?
Вэбдизайны талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Бараг хүн бүрт ямар нэг энэ талаар ойлголт байвч яг ийм тийм гээд тодорхойлоход төвөгтэй сэдэв бол вэбдизайн. Гэхдээ ихэнх вэбмастерууд "Мэдээлэл, Технологи, Үзэмж. Зорилго" гэсэн 4 гол хэсгүүд вэбийн үндэс болдог гэж үздэг.  Тэгэхээр нэг бүрээр нь задлаад үзье.
1.  Мэдээлэл - хэрэглэгчдийг өөртөө татах, тэдний хэрэгцээг хангах.
2.  Технологи - вэбийн дотоод үйл ажиллагааг хурдан шуурхай, найдвартай байлгах.
3.  Үзэмж - вэбийн гадаад дүр төрх, дизайн
4.  Зорилго - ашиг олох
гэсэн хэсгүүдээс бүтнэ.  Гэхдээ тухайн вэб хуудасны зорилгоос хамаараад эдгээр хэсгүүдийн тухайн вэб хуудсанд эзлэх байр суурь нь харилцан адилгүй байдаг.

Хэрэглэгчдийн вэб-г ашиглахын цаад зорилго нь вэбмастертай ижил ашиг олох байдаг. Иймээс тэд вэбийн мэдээллийг ашиглан амжилтанд хурдэг. Вэбмастерын хувьд бол мэдээллийг цаг алдалгуй хуудаст оруулж байх нь гол үүрэг. Товчхондоо бол мэдээллийн солилцоо гэсэн гол асуудал байдаг. Гэтэл яагаад вэбдизайнд Технологи ба Үзэмж хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сайн технологийн тусламжтайгаар вэбмастер мэдээллээ хуудаст цаг алдалгуй оруулах боломжтой болдог. Харин үзэмж бол цэвэр хэрэглэгчдийн нүдийг хуурах, сэтгэлийг татах зорилготой байдаг. Энэ 4 гол хэсгүүдийг хэрхэн зов тохируулж чадсанаараа вэб хуудас амжилтанд хүрдэг. Хэрвээ аль нэгнийг нь орхигдуулвал тэгээд тэр хуудаст мөхөхөөс ондоо зам байдаггүй. Вэбдизайны хөдөлмөр дөрвөн ондоо чиглэлийн зүйлийг нэгтгэж байдаг тул хялбар зүйл  биш гэдэгтэй та санаа нийлэх бизээ

No comments: