Web -ийн тухай ерөнхий ойлголт
Өнөөдөр
ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр
төрөл бүрийн программ хангамж, зар сурчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол,
танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB
хуудсыг ашигладаг.
Интернетийн
сүлжээнд холбогдсон үй олон компьютерууд дээр агуулагдах, мөн өөр хоорондоо
холбогдсон асар их мэдээллийн сүлжээг WWW (World Wide Web) буюу Веб
гэдэг. Веб нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ бөгөөд
түүний ачаар хүмүүс хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булангаас хүлээн авах,
түүнчлэн түгээх боломжийг олж авсан
WEB
хуудас нь өөр хуудсууд уруу орох холболтуудыг буюу гипертекстүүдийг агуулна.
Энд тодорхой тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн дээр хулганаар дарахад түүнтэй
холбоотой шинэ мэдээллийг буюу шинэ хуудсыг үзэж болдог тийм текстийг
гипертекст гэж ойлгоно. WEB хуудсан дээр эдгээр гипертекстүүдээс
гадна
энгийн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг гээд бүх төрлийн
мэдээлэл агуулагдаж болно.
Вебийн түүх 1980-аад оны сүүл үеэс эхлэлтэй. 1989 онд
Европийн Цөмийн Физикийн Судалгааны Төвд (CERN) дэлхийгээр нэг тархсан судлаач
эрдэмтдийг компьютерын сүлжээний тусламжтайгаар өөр хооронд нь холбож, санаа
оноогоо солилцож байх боломжийг олгох “WWW” төсөл хэрэгжиж эхлэсэн нь бидний
мэдэх вебийн үүсэл юм.
WEB
хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг.
Ø WEB
ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
Ø WEB
SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга
Ø WEB
SERVER - WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр
серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд
байрлуулна.
Интернэтийн
сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны
энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Жишээ нь
мэдээллийн CNN агентлагийн интернэт
дэх хаягийг буюу WEB хуудасны хаягийг хэрхэн бичдэгийг үзүүлье.
http://www.cnn.com
Энэ
нь мэдээллийн CNN агентлагаас эрхлэн гаргадаг өдөр болгон шинэчлэгдэж байдаг
WEB хуудасны хаяг бөгөөд энэ хуудаснаас дэлхий дээр болж байгаа улс төр, цаг
агаар, бизнэс, шинжлэх ухаан, урлаг, спорт, загварын ертөнцөд болон бусад
хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Эхний
хэсэг болох HTTP нь тухайн WEB хуудсыг интернэтийн сүлжээгээр дамжуулахад
ашигласан
протоколын
нэр. Ерөнхийдөө дараах протоколуудыг өргөн ашиглана.
HTTP
(HYPER TEXT TRANSFORT PROTOCOL)
гипертекстийг
дамжуулахад хэрэглэгддэг үндсэн протокол. энэ протоколыг ашиглан
интернэтийн
сүлжээнээс WEB хуудсуудыг үзнэ
ЖИШЭЭ
НЬ:
http://www.zol.mn
Дараагийн
гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа WEB SERVER-ийн
(зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр.
WWW
тухайн серверийн хост компьютерийн нэр ZOL тухайн серверийн нэр буюу 2-р
төвшиний домайн COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг
болохыг илэрхийлнэ.
No comments:
Post a Comment