ОЛОН ЦОНХТОЙ ХУУДАСНЫ ТУХАЙ
ФРЕЙМ АШИГЛАХ
HTML хэлэнд фрейм (frame - жааз) гэж нэг элемент байдаг. Энэ элементийг ашиглан веб хуудас дотор веб хуудас байрлуулж болдог.
Шууд жишээ авч тайлбарлая. Бидэнд undsen.html, aguulga.html, page1.html, page2.html, page3.html гэсэн веб хуудсууд байг. undsen.html нь өөртөө 2 фрейм агуулна. Зүүн талын фреймд aguulga.html-ыг байрлуулна. aguulga.html хуудсанд page1.html, page2.html, page3.html хуудсуудыг дуудсан гипер холбоосууд байна. Гипер холбоосуудын аль нэг дээр дарахад харгалзах веб хуудас (page1.html, page2.html, page3.html-ын аль нэг) нь баруун талын фрейм дотор нээгдэн гарч ирнэ. undsen.html-ыг хамгийн анх удаа браузерт нээхэд баруун талын фреймд page1.html нээгдэнэ. За, ерөнхий санаа нь ойлгогдов уу? Нэг иймэрхүү байдалтай харагдах ёстой:
Aguulga.html Page1.html Page2.html Page3.html | page1.html Энэ бол page1. |
Эхлээд undsen.html дотор фреймийн кодыг бичье. Фрейм үүсгэхийн тулд <frameset> гэсэн битүү тааг ашиглана:
<frameset>
…
</frameset>
Хамгийн чухал зүйлээ хэлье. <frameset> таагийг <body> таагийн оронд бичдэг. Ө.х. <frameset> тааг орж ирсэн html-файлд <body> тааг байх ёсгүй!
Дээрх зурагт үзүүлсэн шиг хэвтээгээр цуварсан хоёр фрейм үүсгэхийн тулд cols гэсэн аттрибутад утга оноох хэрэгтэй. Манай тохиолдолд энэ нь:
<frameset cols=”30%, 70%”>
…
</frameset>
Энэ нь эхний фрейм цонхны өргөний 30%-ийг, хоёр дахь фрейм үлдсэн 70%-ийг эзэлнэ гэсэн үг юм. Нэг асуулт асууя. Босоо гурван фрейм үүсгэе гэвэл яах вэ?
Фрейм гэдэг бол өөртөө зураг хадгалдаг жаазтай төстэй гэж дээр дурдсан. Жааз бол хүрээтэй байдаг. Харин хүрээ нь тодорхой өргөнтэй байдаг. Хэрэв хүрээний өргөн 0-тэй тэнцүү бол жаазны хэмжээ зургийн хэмжээтэй давхацна. Тэгэхээр хүрээний өргөнийг 0-ээс ялгаатай өгвөл зохимжтой. Фреймийн хүрээний өргөнийг border гэсэн аттрибутаар тодорхойлно. Манай тохиолдолд 10 гэсэн утга зааж өгье:
<frameset cols=”30%, 70%” border=”10”>
…
</frameset>
Дараагийн алхамд <frameset> дотроо <frame> гэсэн задгай таагийг бичнэ. Хэдэн фрейм үүсгэх шаардлагатай байна, тэрний тоогоор энэ таагийг бичнэ. Манай тохиолдолд хоёр удаа <frame> таагийг бичнэ:
<frameset cols=”30%, 70%” border=”10”>
<frame>
<frame>
</frameset>
Иймэрхүү байдалтай харагдана:
Юуны өмнө үүсгэсэн фреймүүдээ нэрлэж өгөх шаардлагатай. Үүний тулд <frame> таагийн name гэсэн аттрибутыг ашиглана:
<frameset cols=”30%, 70%” border=”10”>
<frame name=”zuun_frame”>
<frame name=”baruun_frame”>
</frameset>
Фрейм дотроо веб хуудас байрлуулахын тулд frame таагийн src гэсэн аттрибутад веб хуудсынхаа html-файлыг зааж өгөх хэрэгтэй:
<frameset cols=”30%, 70%” border=”10”>
<frame name=”zuun_frame” src=”aguulga.html”>
<frame name=”baruun_frame” src=”page1.html”>
</frameset>
Фреймүүд агуулсан веб хуудасны код ингээд гүйцээ. Одоо фреймүүдэд тавигдах веб хуудаснуудыг үүсгэх хэрэгтэй.
aguulga.html дотор гипер холбоосуудыг бичихдээ <a> таагийн target гэсэн аттрибутыг тодорхойлох хэрэгтэй. Энэ аттрибутын авах утга нь фреймийн нэр байна. Ө.х. гипер холбоосоор дуудагдах веб хуудсыг байрлуулах тэр фреймийн нэр байна. Манай тохиолдолд энэ нь baruun_frame гэсэн утга байх ёстой:
<body>
<a href="page1.html" target="baruun_frame"> Хуудас 1 </a><br>
<a href="page2.html" target="baruun_frame"> Хуудас 1 </a><br>
<a href="page3.html" target="baruun_frame"> Хуудас 1 </a>
</body>
Эцэст нь page1.html, page2.html, page3.html файлуудыг үүсгэх хэрэгтэй. Ингээд бүх шаардлагатай үйлдлийг хийсний дараа undsen.html файлыг браузерт нээхэд ингэж харагдана:
Хуудас 2 дээр дарахад:
Дээрх жишээнд бид хэвтээгээр цуварсан фреймүүд үүсгэлээ. Хэрэв босоогоор цуварсан фреймүүд үүсгэе гэвэл <frameset> таагийн rows гэсэн аттрибутыг тодорхойлох хэрэгтэй.
Түүнчлэн фрейм дотор фрейм үүсгэж болдог
No comments:
Post a Comment