Wednesday, June 5, 2013

HTML-файлын ерөнхий бүтэц



HTML-файлын ерөнхий бүтэц

Аливаа html-файл <html> гэсэн таагээр эхлэж, </html> гэсэн таагээр төгссөн байх ёстой байдаг:
<html>
       ...
</html>
Энэ битүү таагийн дотор веб хуудасны бүх html-кодыг бичнэ.
Веб хуудасны html-кодыг:
         толгой хэсэг
         их бие
гэж хоёр салган авч үзнэ.
Толгой хэсэг нь <head> гэсэн битүү таагээр илэрхийлэгдэнэ:
<head>
       ...
</head>
Энд, веб хуудасны талаарх мэдээлэл тухайлбал хуудасны гарчиг, ашиглаж буй тэмдэгтийн хүснэгт (charset) г.м.-ийг зааж өгдөг. Ж.нь хуудсандаа гарчиг өгье гэвэл <title> гэсэн битүү таагийг ашиглан:
<head>
<title>
       Хуудасны гарчиг
</title>
</head>
гэж бичнэ. Толгой хэсэг заавал байх албагүй байдаг.
Харин их бие заавал байх ёстой. Их бие нь <body> битүү таагаар тодорхойлогдоно:
<body>
       ...
</body>
Дараа нь веб хуудсыг браузераар үзэхэд гарч ирэх бүх мэдээллийг энд байрлуулах ёстой. Хэрэв энд хоосон байвал браузер дээр хоосон веб хуудас гарч ирэх болно.
Веб хуудасны дэвсгэр өнгийг онцгойлон зааж өгөөгүй бол цагаан өнгөтэй байдаг. Харин текстийн өнгө хар байдаг. Хуудасны дэвсгэр өнгийг өөрчилье гэвэл <body> таагийн bgcolor гэсэн аттрибутад хүссэн өнгөнийхөө утгыг зааж өгөх хэрэгтэй:
<body bgcolor=”#өнгө>
Веб хуудасны текстийн өнгийг өөрчилье гэвэл <body> таагийн text гэсэн аттрибутад хүссэн өнгөнийхөө утгыг зааж өгөх хэрэгтэй:
<body bgcolor=”#өнгө” text=”#өнгө>
HTML хэлэнд өнгөний утга RGB (Red-Green-Blue) гэсэн үндсэн гурван өнгийн комбинацаар тодорхойлогддог. Үндсэн өнгө бүр 00-FF хүртэлх 16-тын тоогоор илэрхийлэгдэнэ. Тухайлбал #000000 бол хар өнгө. Эсрэгээр #FFFFFF бол цагаан өнгө. Бусад өнгө энэ хоёр өнгийн завсарт байрлана. Ж.нь <body bgcolor=”#A0B0CC”>. Хэрэв 16-тын тоотой ажиллахад хүндрэлтэй байгаа бол өөрийн хүссэн өнгөний кодыг гарган авахын тулд Windows системийн стандарт зургийн програм Paint-ыг ашиглан өнгөний 16-тын кодыг тодорхойлж болно.

No comments: