Wednesday, June 5, 2013

Зураг оруулах



Зураг оруулах

Зураг бол веб хуудсыг хүн үзэхэд сонирхолтой болгодог, түүний мэдээллийн агуулгыг баяжуулж, өнгө үзэмжийг сайжруулдаг гол элементийн нэг юм. Ямар ч зураггүй, зөвхөн текст агуулсан веб хуудас нэг л “амьгүй”, “уйтгартай” байдаг. Зургийг ямагт файл хэлбэрээр оруулна. Веб технологит GIF (Graphics Interchange Format), JPG/JPEG (Joint Photographic Experts Group), PNG (Portable network Graphics) төрлийн зургийн файлууд ихэвчлэн ашиглагддаг.

Веб хуудсанд зураг оруулахдаа <img> гэсэн задгай тааг ашиглана. Энэ таагийн src аттрибут нь тухайн зургийн файлын зам, эсвэл интернет дэхь URL-хаягийг зааж өгөх ёстой. Ж.нь тухайн веб хуудастай нэг фолдер дотор байгаа images гэсэн фолдер доторх picture.jpg гэсэн файлыг оруулъя гэвэл:
<img src=”picture.jpg”>
Харин интернетэд тодорхой URL-хаягаар байрлаж буй picture.gif файлыг оруулъя гэвэл:
<img src=”http://www.baikhguisite.com/images/picture.jpg”>
Зургийн таагийн бусад аттрибуттай танилцъя. alt аттрибут нь тухайн зураг ачаалагдаж байх үед эсвэл курсорыг зургийн дээр аваачихад эсвэл зураг ямар нэг шалтгаанаар үзэгдэхгүй болсон үзэгдэх текстийг тодорхойлно. Ж.нь:
<img src=”picture.jpg” alt=”Зураг ачаалагдаж байх үед эсвэл курсорыг зургийн дээр аваачихад эсвэл зураг ямар нэг шалтгаанаар үзэгдэхгүй болсон үед энэ текст харагдана!!!”>
height, width аттрибутууд нь зургийн харагдах хэмжээг пикселээр тодорхойлно. Харин align аттрибут нь зураг хуудасны тухайн төвшиндөө ямар байрлалд гарахыг тодорхойлно. Боломжит утгууд: bottom|left|middle|right|top. Ж.нь:
<body>
Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий. Энэ бол Дэлхий.
<img src="picture.jpg" height="216" width="216" align="right">
</body>

hspace, vspace аттрибутууд нь зургийг хүрээлсэн сул зайг үүсгэнэ. Ж.нь:
<img src="picture.jpg" height="216" width="216" hspace="10" vspace=”10”>
гэвэл зургийн дээр доор 10, зүүн баруунд 10 пикселийн өргөнтэй сул зай авагдана.

Зургаар гипер холбоос үүсгэх

Зургийн <img> задгай таагийг гипер холбоосын <a> битүү тааг дотор байрлуулвал бид гипер холбоос бүхий зурагтай болно. Ө.х. тухайн зураг дээр курсорыг байрлуулж дарахад гипер холбоос ажиллана. Ж.нь:
<body>
<a href=”delkhii.html”>
<img src="picture.jpg” height="216" width="216" align="right"">
</a>
</body>

No comments: